Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд “Байгууллагын үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах” сургалт өнөөдөр /2026.09.29/ эхэллээ.

Алба хаагчдыг мэрэгшүүлэх сургалтаар нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээний өнөөгийн байдал, радио давтамжийн зохицуулалт, төхөөрөмжийн баталгаажуулалт болон ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онол, дадлагын хичээлүүд орно.

Уг сургалтад аймгийн цагдаагийн газар, хэлтэс болон нийслэлийн дүүргийн цагдаагийн газрын 40 алба хаагчид хамрагдаж байна.

Сургалтын үр дүнд алба хаагчид нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлагын үндсэн функцыг ашиглах, орчны баримжаа авах, салхигүй болон гадна орчинд төхөөрөмжийг аюулгүй жолоодож, нислэг үйлдэх анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Сургалтад хамрагдаж буй нийт алба хаагчдадаа амжилт хүсье.
100 жил