Айлчлал үргэлжилж байна
2019-07-31 12:02:13
833
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-өөс 2019.07.31-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн зохицуулалтыг хийж байна.
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа иргэддээ баярлалаа.