en

Цагдаагийн дэд хурандаа З.Жаргалсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй залууст ажлын байр нээлттэй

2019-06-03 09:24:00
8252

Цагдаагийн байгууллагаас Дотоод  хэргийн  их сургуулийн ахлагчийн сургуульд элсэн суралцуулах иргэдийг бүртгэж эхэлжээ. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа З.Жаргалсайханаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний хэдэн хувь нь ахлагч бүрэлдэхүүн байна. Сонгон шалгаруулалт явуулах хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

Манай нийт бие бүрэлдэхүүний 50 хувь нь ахлагч нар үүрэг гүйцэтгэж байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлээд байна. Энэ удаа эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулна.

Ахлагчийн сургуульд суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах үндсэн шаардлага юу байгаа вэ?

Өмнө нь тавигдаж байсан үндсэн шаардлагууд бол хэвээрээ. Монгол улсын иргэн байхын сацуу монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай  байх нь чухал. Мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, эрүүл мэнд үзлэгт хамрагдсан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагуудыг хангасан иргэдийг бүртгэнэ.

Ажил мэргэжлийн онцлогтой холбоотой болон, нас, хүйсийн хязгаар байгаа юу?

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад эмэгтэй алба хаагчид тохирох сул ажлын байр байхгүй байгаа учир зарлагдаагүй. Тусгай шаардлага нь биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл насны гэсэн хязгаар тогтоосон байгаа. Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах нь чухал байна.

Нөгөө талаар манай цагдаагийн  байгууллагын хүний нөөцийн гол шалгуур үзүүлэлт нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай гэсэн үндсэн шаардлагууд байгаа.  

Харин цагдаа жолоочийн  хувьд автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай, жолооны В, С ангилалтай байх, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, гэсэн шалгуурууд байгаа. Зарлагдсан ажлын байран дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэлд хамрагдана.

Бүртгэл хэрхэн явагдах вэ?

Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазад бүртгэнэ. Харин аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгүүлнэ. Бүртгэл 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр үргэлжилнэ. Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /Даваа гараг/-ийн 09:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр биеэр ирж, нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.  

Бүрдүүлэх бичиг баримт, анхаарах зүйлс болон бусад мэдээллийг бид  Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудас, фээсбүүк хуудсандаа дэлгэрэнгүй нийтлэсэн байгаа.

Танд баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
75
2026/05/11
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
275
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт

ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
75
2026/05/11
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
275
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
220
2026/05/06
Тайлбар
Тайлбар
0
212
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
0
201
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
216
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
0
188
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
0
189
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
0
193
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
187
2026/05/06
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос