Интерполын Ерөнхийлөгчөөр Ким Жонг Ян сонгогдлоо
2018-11-21 17:14:00
1063
Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү хуралд Монгол улсаа төлөөлөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ.
Энэ үеэр Интерполын гүйцэтгэх хороонд Ази тивийг төлөөлсөн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Жонг Янг Интерполын Ерөнхийлөгчөөр сонголоо. Шинээр томилогдсон Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгч БНХАУ-ын НАХЯамны дэд сайд Мэнг Хонг Вэйгийн эдлээгүй үлдсэн бүрэн эрхийн хоёр жилийн хугацаанд ажиллах юм.