ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДЭЭРМИЙН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ
2016-12-20 00:00:00
2046
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 18-ны шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн, хүч хэрэглэж бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна.
Уг хэргийг хэрэг бүртгэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч О.Болороогоор ахлуулсан "Хамтарсан баг"-ийн хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.