МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
2016-09-08 01:00:00
1868
Мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн ойн хүрээнд мөрдөн байцаах албаны удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадвар, удирдахуйн арга барилыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, албадын хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар мөрдөн байцаах албаны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал сэдвээр, Улсын дээд шүүхийн эрүүгийн тэнхимийн шүүгч Б.Бат-Эрдэнэ шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүдэд гарч буй байцаан шийтгэх ажиллагааны алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан юм.