ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/395 дугаар тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газарт 3.5 сая төгрөгийн томуугийн эсрэг вакцин 1700 тун хуваарилагдсан. Гадаа хүйтэн нөхцөлд ажилладаг алба хаагчдыг 2017 оны 11 дүгээр сарын 21, 22, 24-ны  өдрүүдэд томуугийн эсрэг вакцинд шуурхай хамруулах ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран  зохион байгуулж байна. Одоогоор 900 гаруй алба хаагч хамрагдсан.

Бусад шилэн данс
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос