АЮУЛТАЙ АЧАА ТЭЭШ ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА
2014-11-05 00:00:00
8426
Аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, байгууллага нь дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, зөвшөөрөл авна. Үүнд:
- Аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлт;
- Цагдаагийн байгууллага болон гэрээт харуул хамгаалалтын байгууллагатай байгуулсан хамгаалалтын гэрээ;
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар;
- Тусгай зориулалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслийн тэвшний дотор болон гадна талыг харуулсан фото зураг;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний тус бүрийн хуулбар;
- Аюултай ачаа тээвэрлэх, техникийн нөхцөл, стандартыг ажиллагсаддаа урьдчилан танилцуулж зааварчилгаа, баталгааг бичгээр гаргуулсан байх;
- Тээврийн хэрэгслийг тусгай зориулалтаар өөрчлөн тоноглосон талаарх гүйцэтгэлийг албан бичгээр авсан байх;
- Тээврийн хэрэгслийн оношлогооны дүгнэлтийн хуудас.
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93200100