Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг нь энэ оны 10 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Төв архивд ажиллаж, төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг явуулсан юм.
Тус ажлын хэсгээс төрийн архивын үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх үзүүлэлт, аргачлалын хүрээнд 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 272 шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны бодит түвшинг тогтоон “Маш сайн” гэж дүгнэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Төв архив энэ оны 01 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ээр "Маш сайн" үнэлгээтэй дүгнэгдэж байсан бөгөөд дахин амжилтаа бататгалаа.
100 жил