“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
Цагдаа, дотоодын цэргийн ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Туг минь сүлд минь” түүхэн номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.10.30/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням, удирдлагууд, ахмад ажилтнууд, үе үеийн тугчид болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
“Туг минь сүлд минь” ном нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тугийн түүхэн замнал, уламжлал, үе үеийн тугчдын үйл хэрэг, ахмад үеийнхний гавьяа зүтгэлийг баримтжуулан үлдээснээрээ онцлог юм.
Энэхүү бүтээлээр дамжуулан байгууллагын түүхэн замнал, үе үеийн алба хаагчдын эх орон, ард иргэдийнхээ амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн хөдөлмөр, хичээл зүтгэл, эрхэм уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Түүхээ дээдэлж, тугаа мандуулж, тангаргаа эрхэмлэсэн үе үеийн алба хаагчдын бахархал, үйл хэрэг мөнхөд дуурсагдах болтугай. Номын цагаан буян арвижин дэлгэрэг.
100 жил