Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд энэ оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд төрөл мэргэжлийн алба, төрийн болон төрийн бус их, дээд сургууль, бусад сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Мэргэшүүлэх сургалтад тасаг, хэсгийн дарга, чиглэлийн ахлахын дунд шатны удирдах албан тушаалд болон сургалт, хүний нөөц, төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд шинээр томилогдсон алба хаагчид хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтаар удирдах ажилтны манлайлах, удирдан зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах, хяналт тавих, эрсдэлийг тодорхойлох, ажлын үр дүнг үнэлэх, хүний эрхийг хангах чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онол, практикийн мэдлэг олгосон юм.
Энэхүү сургалт нь алба хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, удирдлага зохион байгуулалтын арга барилыг сайжруулах, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх ихээхэн ач холбогдолтой.
100 жил