Отгонтэнгэр хайрхан уулыг тайх ёслолд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна
2026-06-16 21:46:00
15
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд өнөөдөр (2026.06.16)-ийн 21.00 цагийн байдлаар 44,000 орчим иргэн оролцож байгаа дүн мэдээ ирсэн.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр алба хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэж байна.
Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, аюулгүй байдлаа ханган ажиллана уу.


100 жил