Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.06. 08/ зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнөөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, улсын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөн нь байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



100 жил