“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх 2026 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх" 8 кредит, 124 цагийн мэргэжил олгох сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Амжилт гарц” НҮТББ-ын Мэргэжлийн сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн нарийн бичиг, гишүүд хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдан гэрчилгээ гардан авлаа.
Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн, “Амжилт гарц” НҮТББ-ын Мэргэжлийн сургалтын төвийн захирал Ц.Отгонсүрэн нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


100 жил