"Марафон гүйлтийн тэмцээн" нээлтээ хийлээ
Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн 104 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах "Марафон гүйлтийн тэмцээн" өнөөдөр /2026.06.05/ зохион байгуулагдаж байна.
Алба хаагчдын бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хамт олны эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус тэмцээнд төв болон орон нутгийн нийт 30 анги, байгууллагын 384 тамирчин оролцож, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээн нь алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэхээс гадна спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагын уур амьсгалыг эергээр бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа спортын өндөр амжилт, эрч хүч, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.



100 жил