“Happy monster” гэр бүлийн фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Шидэт тойрог" төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Happy Monster” гэр бүлийн фестивальд цагдаагийн алба хаагчид хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэлээ.
Арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлогийг танилцуулж, тусгай хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг иргэдэд танилцуулсан юм.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид үзүүлэх тоглолтоо толилууллаа.
Цагдаагийн албаны нохойн үзүүлбэр, нохой сургагч алба хаагчид эрэн хайх, илрүүлэх чиг үүргийн талаар танилцуулга хийсэн нь хүүхэд багачуудын сонирхлыг татсан юм.
Хүүхэд багачуудын дунд хөгжөөнт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгон, идэвхтэй оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.



100 жил