Сүлдэт цагдаа-18” үйл ажиллагааг зохион байгууллаа
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Сүлдэт цагдаа-18” өдөрлөгийн үйл ажиллагааг тус газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс өнөөдөр /2026.03.18/ зохион байгууллаа.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан алба хаагчдаас Монгол Улсын Төрийн дээд шагнал "Цэргийн хүндэт медаль"-аар 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Жуух бичиг”-ээр 1 алба хаагчийг тус тус шагнав.

Өдөрлөгийн үеэр шинэ залуу алба хаагчдынхаа ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор багийн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, азын сугалаа сугалуулж, урамшуулав.

Мөн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цагдаагийн байгууллагад 40 гаруй жил ажиллаж гавьяаныхаа амралтад суугаа ахмад бэлтгэл, цагдаагийн хурандаа Ч.Бат-Очир болон шинэ залуу алба хаагчдын төлөөлөл Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Баярхүү болон гэргий Ш.Бямбацэрэн нарт шинээр бүл нэмсэнд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
100 жил