Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, "Марш тактикийн аварга тасаг" шалгаруулах тэмцээний нээлтийг Өвөрхангай аймгийн төв талбайд 21 дэх жилдээ зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй "Марш тактикийн аварга тасаг" шалгаруулах тэмцээнийг жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоор эхлүүлэн, тэмцээнд оролцсон байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ орон тоонд байгаа зэвсэг, техникийн үзэсгэлэнг гаргаж, мөн хугацаат цэргийн албан хаагчийн хүнс, хувцас, ахуй хэрэглэлийн нормыг олон нийтэд танилцуулан цэргийн хоолны амталгааг хийсэн юм.

Тэмцээнд Өвөрхангай аймгийн 11 байгууллага оролцсоноос тус аймгийн цагдаагийн газрын баг тамирчид 5 төрөлт тэмцээнд
"Дэд байр"-т шалгарлаа.

Нийт оролцсон байгууллага, алба хаагчдадаа баяр хүргэж амжилт хүсье!
100 жил