Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдаа хүндэтгэл үзүүллээ
2026-01-26 17:54:00
7
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Б.Батнасанд /2026.01.26/ өдөр хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлээр шагналаа.

Мөн дотоодын цэргийн “Ахмад дайчин”, ерөнхий газрын ахмадын хорооны "Зууны алдартан" медаль болон хамт олноос нь дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдаа баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийн эрхэм жаргалыг хүсэн ерөөе.
100 жил