Үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд тайлагнав
2026-04-06 12:20:00
10
Өвөрхангай аймгийн цагдаагийн газар 2025 оны үйл ажиллагааны тайлангаа иргэний зөвлөлийн гишүүд,иргэд олон нийтэд энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тайлагнав.

Тус тайлангийн хуралд Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Онон болон зөвлөлийн гишүүд, алба хаагчид, Арвайхээр сумын иргэд оролцлоо.

Тайланг танилцуулах үеэр, иргэдээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг сонсож, хариуцсан албан тушаалтан нараас хариулт өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай хамтран ажилласан 2 иргэнийг шагнаж урамшуулан, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
100 жил