Цагдаагийн ахмад С.Будхүүд “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүүд өнөөдөр /2026.03.20/ “Монгол Улсын гавьяат дасгалжуулагч” цол хүртээв.
Цагдаагийн ахмад С.Будхүү нь 2004 оноос хойш эхлэн Олон Улсын Таеквондогийн спортоор тасралтгүй, тууштай хичээллэж байгаа, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ITF таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн цомын 3 удаагийн аварга болсон өндөр амжилтыг үзүүлсэн шилдэг тамирчин юм.
Түүнчлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдээс 7 медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын 17 удаагийн аварга болж байв.
Эрхэм Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, цагдаагийн ахмад С.Будхүү Танд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил хөдөлмөр, спортын их үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.


100 жил