Экологийн цагдаагийн алба ойн баялаг ашиглалтын erp.forest.gov.mn цахим программыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ
2026-02-07 09:39:00
6
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газартай хамтран ойн баялаг ашиглалтын erp.forest.gov.mn цахим программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа.

Энэхүү ажлын хүрээнд Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хууль бусаар ой мод бэлтгэх, байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт зохион байгуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллах юм.

100 жил