Сумдын засаг дарга, хэсгийн төлөөлөгч нартай 2026 оны гурвалсан гэрээ байгууллаа
Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагаас сумдын Засаг дарга, сум дундын цагдаагийн хэлтэс, тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч нартай 2026 онд хамтран ажиллах "Гурвалсан гэрээ"-г энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулав.

Энэ үеэр сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах, кабон байрны урсгал, засвар, албаны унаажуулалт, согтуурал хэмжигч драгер багаж, бэлэн бусын машин зэрэг үйл ажиллагааны болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулж, санаачилгатай ажилласан нийт сумдын Засаг дарга нарт талархал илэрхийлж, Бат-Өлзий, Богд, Уянга сумдын Засаг дарга нарт Цагдаагийн газрын "Талархал"-ыг дурсгалын зүйлийн хамт гардуулан өглөө.

Та бүгдийн цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.
100 жил