Алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
Цагдаа, дотоодын байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалт, сургалт, соён гэгээрүүлэх ажил хариуцсан 60 алба хаагчийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 28-ны өдрөөс 3 хоногийн хугацаанд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын байршилд “Тинк Про” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Сургалтаар Power BI, Excel AI ашиглан Dashboard үүсгэх ур чадварыг эзэмшсэнээр алба хаагчдын ажлын ачаалал буурах, цаг хугацаа хэмнэх, алба хаагчдын ур чадвар нэмэгдэж, холбогдох хууль тогтоомж баримт бичгийн талаар нэгдсэн нэг ойлголттой болох, харилцан туршлага солилцох, олон төрлийн мэдээллийг нэгтгэн боловсруулж, тайлан мэдээ боловсруулалтыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.
Нэгдсэн сургалтаар олж авсан мэдээлэл нь байгууллагын тайлан, төлөвлөлт, удирдлагын шийдвэр гаргалтын үйл явцыг автоматжуулж, ажлын ачааллыг бодитоор бууруулан, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.

100 жил