Энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл, сургуулилтын орчныг сайжруулсан
2025-12-12 09:27:00
10
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлжилтийг хангах, ажиллагааны өмнөх сургалтыг олон улсын түвшинд зохион байгуулах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсгийн байрлалд дулааны улиралд ашиглах зориулалт бүхий сургалтын 12 байгууламжийг барьж ашиглалтад оруулав.
Бэлтгэл сургуулилтын орчныг сайжруулах зорилгоор 42 нэр төрлийн 4,779 ширхэг тавилга, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангасан.
100 жил