Эмэгтэй мөрдөгчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээний хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албатай хамтран, Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Форензик ярилцлага, алба хаагчдыг мэргэшүүлэх” сургалтыг энэ оны 06 сарын 18,19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго нь насанд хүрээгүй гэрч, хохирогчийг сэтгэл, санааны гэмтэлд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй байдлаар ярилцлага хийх аргачлал болон мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж, хохирогчоос үнэн, зөв мэдээлэл авах, хохирсон хүүхдэд төрийн байгууллагын туслалцаа, үйлчилгээг хүргэх, гадаадын улс орнуудад хэрэгжүүлдэг шилдэг туршлага, форензик ярилцлагын арга зүй, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм.
Сургалтад хүүхэд өртөж хохирсон гэмт хэргийг дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг 137 эмэгтэй мөрдөгч танхимаар болон цахимаар хамрагдлаа.
100 жил