“Дугуйтай аялал, буухиа” тэмцээнийг зохион байгууллаа
2025-05-09 10:20:00
15

Дундговь аймгийн цагдаагийн газраас “Дугуйтай аялал, буухиа” тэмцээнийг энэ оны 05 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд цагдаагийн газрын “Ахлах дэслэгч" цолтой алба хаагчдын багаас алба хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, ажлын стрессийг бууруулах зорилгоор “Дугуйтай аялал, буухиа” тэмцээнийг зохион байгуулж, тэмцээний шагналт байранд “Цагдаагийн ахлагч”, “Дэд ахлагч”, “Дэслэгч” баг, тамирчид шалгарсан байна.
Мөн аймгийн цагдаагийн газрын “Ёс зүйн дэд хороо”-ноос алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр “Алба хаагчдын манлайлал” аяныг эхлүүлэн, нийт алба хаагчдыг цагдаагийн цолны байдлаар ангилан үе шаттайгаар олон ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.