Бид нийгмийн хөтөч сургалтыг зохион байгууллаа

Дундговь аймгийн цагдаагийн газраас “Бид нийгмийн хөтөч” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Гэрэлтдэг Ертөнц" ТББ-тай хамтран Сайнцагаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулах “БИД НИЙГМИЙН ХӨТӨЧ” сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.
Сайнцагаан сумын “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг “Гэрэлтдэг Ертөнц” ТББ-ын сургагч багш М.Санжаасүрэн удирдан явуулж, “Кейс менежментийн тухай ерөнхий ойлголт”, “Хүчирхийллийг илрүүлэх холбоо тогтоох нь”, “Нөхцөл байдлын үнэлгээ”, “Үйлчилгээг төлөвлөх”, “Хамтарсан багаас цаашид хийх ажлын төлөвлөлт хийх” сэдвээр онол, практик хэлбэрээр зохион байгуулж, бодит кейс дээр ажиллах зэрэг дадлага сургуулилалт хийсэн нь онцлог байсан юм.
Сургалтад Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, тус сумын “Хамтарсан баг”-ийн гишүүд оролцлоо. Сургалтын үеэр цагдаагийн газраас “Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн албан мэдэгдэл, шаардлагын дагуу үр дүнтэй ажил зохион байгуулах арга" зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.