Сахилга хариуцлагын зөвлөгөөн болж өндөрлөлөө

Завхан аймгийн цагдаагийн газраас нэгдүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд нийт 109 алба хаагч хамрагдсанаас 61 алба хаагчид танхимаар, 48 алба хаагчид цахимаар оролцсон байна. Зөвлөгөөнөөр цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлан, алба хаагчдын сахилга хариуцлагын талаар мэдээлэл хйиж, бурхан урлаач Б.Нандин-эрдэнэ “Хүний мөн чанар, асрал энэрэл”-сэдвээр сургалт хийлээ.
Цагдаагийн газрын 2025 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, сахилга хариуцлагын зөвлөгөөн энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "ХАМТДАА ХӨГЖЬЕ" уриан дор зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг хааж Цагдаагийн газрын даргаас цаашид анхаарах асуудал, Цагдаа дотоодын цэргийн анги байгууллын 2025 онд дэвшүүлсэн зорилтыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллах талаар ажлын чиглэл өгсөн юм.