“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” аянд нэгдлээ
2025-05-12 12:11:00
25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “24/3 Зөв угаа”, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс “Зөв дадал-Эрүүл инээмсэглэл” нэртэй зорилтот аянд Мөрдөн байцаах алба нэгдлээ. Энэхүү аяны хүрээнд тус албаны алба хаагчдад зориулан "Шүдний эрүүл ахуй, шүдээ хэрхэн зөв угаах вэ?" сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгуулагдсан.
Уг сургалтад шүдний эмч Э.Мичид уригдан оролцож, шүдний зөв арчилгаа, угаах аргачлалын талаар мэргэжлийн зөвлөгөө, зөв дадал олгох мэдээлэл хүргэлээ. Сургалт нь алба хаагчдын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, дадлыг сайжруулах, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байлаа.