"Оффис+AI" сэдэвт практик сургалт зохион байгуулагдлаа
2025-05-01 12:09:00
13
Мөрдөн байцаах албаны алба хаагчдын албан хэрэгцээнд хиймэл оюун ухаан (AI)-ыг үр бүтээлтэйгээр ашиглаж, илтгэл, видео зэрэг контентыг үүсгэх, бүтээлч ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Дижитал шийдэл ба AI хөгжлийн төв"-тэй хамтран "ОФФИС+AI" сэдэвт практик сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар онолын мэдлэгээс гадна бодит жишээ, практик даалгаварт тулгуурласан, шууд хэрэглээнд чиглэсэн хэлбэрээр явагдсан бөгөөд алба хаагчид оффисын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны технологийг үр дүнтэйгээр нэвтрүүлэн, бүтээлч байдлаар ажил үүргээ гүйцэтгэх шинэ арга барилд суралцсан нь энэхүү сургалтын онцлог байлаа.