Алба хаагчид мод тарилаа
2025-05-09 14:48:00
24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчдад тус аймгийн Булган сумын сум дундын ойн инженер Д.Баярмааг урьж мод тарих, түүнийгээ хэрхэн арчлах тухай сургалт зохион байгууллаа.
Сургалтын дараа нийт алба хаагчид Майдар голын дэргэдэх, Чацарганатын талбайд энэ оны 05 дугаар сарын 09-ний өдөр шар хуайс, агч, хайлаас зэрэг 450 ширхэг модыг тарьж суулгав.