"Төрийн байгууллагын процессын удирдлага, дахин инженерчлэл" сургалт боллоо
2025-04-24 13:30:00
10

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэх зорилгоор Булган аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын тасгийн дарга, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, сэтгэл зүйч 4 алба хаагч Улаанбаатар хотын Удирдлагын академи төрийн албаны сургуульд энэ оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд "Төрийн байгууллагын процессын удирдлага, дахин инженерчлэл" сэдэвт 16 цагийн сургалтад амжилттай хамрагдан төгсөж үнэмлэх авлаа.