Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа

Булган аймгийн цагдаагийн газраас Гэмт хэргээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Баяннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Аймгийн цагдаагийн газрын ГБХУСАМэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баятхуяг, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Батзориг, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 16 -ны өдөр тус цагдаагийн газраас Баяннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран иргэдэд сургалт зохион байгууллаа. Тус газрын ГБХУСАМэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Батхуяг, ЗЦТ-ийн зохицуулагч цагдаагийн ахмад Ц.Батзориг, Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Баярбаатар нар “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүүхдийн эрх хамгаалал”, “Хулгайлах гэмт хэрэг”, “Залилах гэмт хэрэг”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” сэдвээр илтгэл тавилаа.
Сургалтад тус сумын төрийн болон төрийн бус байгууллагын 48 алба хаагч, ажилчид, малчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гээд нийт 148 иргэн хамрагдсан юм.