“Эрсдэлгүй ирээдүй” хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо
2025-05-01 13:17:00
11

МИГ даатгал компаниас “Эрсдэлгүй ирээдүй” төсөл хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ дэх төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, орон нутаг дахь хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах, эрсдэлт нөхцөл дэх хүүхдүүдийн үнэлгээ хийхэд хамтарсан багийг чиглүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагаанд Булган аймгийн цагдаагийн газраас “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээний мэдээ мэдээллийн талаар танилцуулж, Архидан согтуурахтай тэмцэх хууль болон Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээх сургалт зохион байгуулсан юм.