Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 1 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөн зохион байгууллаа
2025-04-03 10:34:00
138
Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын 2025 оны нэгдүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөн энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, “Хамтдаа хөгжье” сэдвээр алба хаагчдын дунд багаар ажиллах, байгууллага хамт олны дунд болж байгаа эерэг болон сөрөг зүйлс, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг шийдэх шийдэл гэсэн 3 үндсэн өгөгдөл дээр ажиллууллаа.
Алба хаагчдын дунд зохион байгуулсан сахилгын зөвлөгөөнөөс “Мэргэшсэн, ёс зүйтэй алба хаагч болох” урилгыг дэвшүүлж, 2 дугаар улиралд хэрэгжүүлэх ажлын саналыг авлаа.