Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав
2025-04-04 19:36:00
82

Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас Прокурорын байгууллагатай хамтран эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий хяналтын прокурорууд, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.
Зөвлөгөөнөөр 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, зөвлөмж гарган, цаашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл "Залилах" гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв.