Волейболын тэмцээн боллоо

Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд нөхөрсөг, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн газрын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг гэр бүлийн гишүүдийг оролцуулан зохион байгууллаа.
Тэмцээнд 11 багийн 88 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
“Тэргүүн байр”-т Мөрдөн байцаах тасаг,
“Дэд байр”-т Эрүүгийн цагдаагийн тасаг
“Гутгаар байр”-т Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасаг тус тус шалгарлаа.
“Шилдэг эрэгтэй тоглогч”-оор: Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Лхагва-Очир,
“Шилдэг эмэгтэй тоглогч”-оор: Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Сүхбатын гэргий Д.Баялаг нар шалгарлаа.
Алба хаагчдадаа спортын өндөр амжилт хүсье.