НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-21 18:10:00
638
Хар тамхитай тэмцэх газраас Нийслэлийн Прокурорын газрын 2 дугаар хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөний хүрээнд мөрдөгч, прокуроруудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтэд ахиц гаргах, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр санал солилцлоо.
Зөвлөгөөний үеэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар Нийслэлийн Прокурорын газраас сургалтыг зохион байгуулсан юм.