en

“Бидний ажил бол асуудлыг үл тоомсорлох бус харин шийдлийг хайж олох явдал юм”

2024-01-19 18:13:00
2977

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболдын хийсэн мэдээллээс тоймлон хүргэж байна.

Бид хүний нөөцийн ухаалаг бодлогыг менежментийн арга зүйтэй уялдуулж, шударга, ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шаардлагатай албан тушаалд томилох бодлого барина.

Удирдах ажилтны томилолтын асуудлыг шийдвэрлэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан алба хаагчийг сонгон томилох ажлын хүрээнд Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журамд зааснаар албан тушаалын сонгон шалгаруулалт явуулж, “Төмөр замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Орхон аймгийн цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн Хамгаалалтын нэгдүгээр тасгийн дарга” зэрэг удирдах албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалтыг зохион байгуулж томилсон. Шинэ он гараад ч 10 гаруй удирдах албан тушаал дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явж байна.

Үүнийг хэвшил болгон, сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, албан тушаал бүрд хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилох асуудлыг шийдвэрлэдэг болно. Ингэхдээ удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад сэтгэл зүйн тест, сорил авч, шаардлагатай бол полиграфийн аппаратаар шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргах тогтолцоог нэвтрүүлнэ.

Ажлаа мэддэг, туршлагатай алба хаагчдад бүх ачааллыг үүрүүлдэг нь аль ч газарт асуудалтай тогтолцоог бий болгож байна. Энэ байдалд өөрчлөлт хийж, дунд шатны удирдлагын манлайлал, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллана.

“Бидний ажил бол асуудлыг үл тоомсорлох бус харин шийдлийг хайж олох явдал юм.”

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах төдийгүй бүх шатанд шинжлэх ухаан, судалгааны үндэслэлийг удирдлага болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүн шинжилгээнд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, мэдээлэл, техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийх, Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зарчмыг баримтална. Мөн үйл ажиллагааны бодлого стратеги, арга зүй, шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх зорилгыг удирдлага болгоно.

Цагдаагийн байгууллага хуульд заасан үндсэн чиг үүргээ биелүүлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүч хэрэгслээ шаардлагатай газарт зөв, оновчтой хуваарилан ажиллуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг хугацаа алдалгүй илрүүлж, хүний оролцоогүй 24 цагийн турш хяналт тавих технологи буюу камерын нэгдсэн хяналтын төвийг байгуулах зайлшгүй шаардлага гарч байна.

Цахим гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг, хязгааргүй интернэт орчинд иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах, учирсан хохирлыг төлүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор шаардлагатай гүйлгээ зэргийг царцаах талаар Малайз, Сингапур, Финланд улсын туршлагыг судлахад, манай цахим гэмт хэргийн гаралтын түвшин Сингапур Улсынхтай төстэй байна.

Тиймээс Сингапур Улсын туршлага дээр тулгуурлан цахим гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээсэн нь чухал алхам болсон. Цаашид үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгоход анхаарч, иргэдээ гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хохирлыг барагдуулах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
183
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
257
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
183
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
257
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
262
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
186
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
318
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
299
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
288
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
290
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
181
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
176
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос