“Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирах газраас өнөөдөр /2023.11.22/ “Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, мөн газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Г.Ундармаа, цагдаа, дотоодын цэргийн 2547 алба хаагч цахим болон танхимаар оролцсон юм.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр “Мөрдөгчийн мэдэгдэл, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөлөл”, “Сахилга, ёс зүйн зөрчилд хийсэн дүн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийв.