Цахим ул мөр илрүүлэх, бэхжүүлэх чадамжийг сайжруулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023-11-17 17:13:00
996
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх, цахим тоон ул мөр бэхжүүлэх чадамжийг сайжруулах” төсөл хөтөлбөрийн хүрээнд тус улсын Үндэсний цагдаагийн газар, Тэгү хотын цагдаагийн газартай хамтран энэ оны 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд чиглэл хариуцсан алба хаагчдад сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт Тоон ул мөр илрүүлэх орчин үеийн лаборатори байгуулах ажлыг 2024 оны эхний хагаст эхлүүлэх, алба хаагчдыг тус улсад мэргэшүүлэх сургалтад бүрэн хамруулахаар төлөвлөж байна.
Сургалтад амжилттай хамрагдсан нийт алба хаагчдын цаашдын ажилд нь амжилт хүсье!