НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Энэ оны 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Уг сургалт, зөвлөгөөний зорилго нь удирдах ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, удирдлагын манлайллыг дээшлүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн бөгөөд зөвлөгөөнд алба, нэгж, газар хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан нийтийн хэв журам хамгаалах тасгийн 51 алба хаагч хамрагдаж байгаа юм.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөн дөрвөн өдрийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2023.11.03/ танхимын сургалт, лекцээр үргэлжилж байна.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд алба хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсов.