ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2023-11-02 14:51:26
661
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам” –ын дагуу Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2023 оны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг үнэ төлбөргүй хэрэгжүүлэх боломжтой иргэн, иргэдийн бүлэг, судалгаа, шинжилгээний болон төрийн бус байгууллага Та бүхнийг урьж байна.
Иймд сонирхсон иргэн, хуулийн этгээдүүд оролцох, нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл herojaka2523@gmail.com хаягаар энэ оны 11 дүгээр сарын 12-ны дотор саналаа ирүүлнэ үү.
Холбогдох утас: 70191050