“ТУНГАЛАГ МЭЛМИЙ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БНСУ-Д ЗАХИАЛСАН НҮДНИЙ ШИЛИЙГ ГАРДУУЛЛАА
Монгол Цэргийн Нэгдсэн Холбооноос БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 3000 гаруй ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулсан ба нүдний хараагаа үнэ төлбөргүй оношлуулж, авто рефрактороор шалгаж, тухайн хүний нүдний хараанд тохирсон шилийг газар дээр нь тааруулан олгож, тохирсон шил байхгүй тохиолдолд БНСУ-д захиалан хийлгэсэн байна. Энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдөр алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд онцгойлон захиалсан шилийг гардуулан өгөв.
“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан ба энэ жил Орхон, Хөвсгөл аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагч, ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдэд үйлчилснээрээ онцлог юм.