БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЦЕГ-ЫН ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ СТАРИА МАРКЫН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий Прокурорын газраас Монгол улсын цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг сайжруулах төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнөөдөр буюу /2023.07.31/ өдөр Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхий прокурорын газрын санхүүжилтээр цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, текникийг сайжруулах ажлын хүрээнд Стариа маркын авто машиныг хүлээлгэн өгч, түлхүүр гардууллаа.
Цаашид төслийн хүрээнд тус газраас Монгол улсын алба хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор алба хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах, тухайн улсын хар тамхитай тэмцэж байгаа тэргүүн туршлагыг судлах ажлыг зохион байгуулах юм. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад Монгол Хьюндай Автомотив компани хөнгөлөлт үзүүлэн дэмжин ажиллана.