“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2023-06-20 08:51:09
935
Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Тэгү хотын цагдаагийн газартай хамтран тус Улсын Засгийн газрын "Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж" төсөл /2023-2027 онд хэрэгжүүлэх/-ийн хүрээнд “Хар тамхи, мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалтыг энэ оны 06 дугаар сарын 19-өөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид хамрагдаж байна.