“КРИПТОВАЛЮТ АШИГЛАЖ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-05-29 18:15:42
723
Цагдаагийн байгууллагаас криптовалют ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах арга зүй, анхаарах асуудал, урьдчилан сэргийлэх зорилгоор “Криптовалют ашиглаж үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сургалтыг өнөөдөр /2023.05.29/ Мөрдөн байцаах албанд зохион байгуулав.
Энэхүү сургалтад мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх чиг үүргийн 562 алба хаагч хамрагдсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх, урьдчилан сэргийлэх гадаад орны сайн туршлага нэвтрүүлэх, хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлсэн юм.
Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье!