АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, ур чадварын дээшлүүлэх, чадавхжуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан болон Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сургагч багш нар орж байна.
Сургалт энэ оны 05 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорноговь аймагт зохион байгуулах юм.