en

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭЛЭЭР ХАЛЛАА

2023-05-01 15:20:00
3259

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны “Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай”, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны “Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Дотоодын цэрэгт 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа дуссан түрүүч, байлдагч нарыг хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халлаа.

Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах арга хэмжээ өнөөдөр /2023.05.01/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд ёслол төгөлдөр болов.

Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нийслэл, дүүргийн цэргийн штабын төлөөлөл болон 05, 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис хэлсэн үгэндээ: “Эзэн богд Чингис хааны хишигтэн, хэвтүүл цэргээс улбаатай 101 жилийн дайчин замнал түүхтэй, Монгол төрийн “Голомтын цэрэг” болсон Дотоодын цэргийн байгууллагад алба хаах чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ирсэн цаг хугацаа саяхан мэт санагдаж байна.

Саяхан л Та бүхэн аав, ээжийн эрх танхил хүү байсан бол өнөөдөр бие бялдар, сэтгэл зүйн хат суусан, нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь цог золбоо гэрэлтэн жавхаажиж, эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж зогсоо эрэлхэг дайчид болсныг харахад таатай байна.

“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэж үг байдаг. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд шинээр томилогдож байгаа алба хаагч Та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Эх орон гэх ганцхан тангарагтай эр цэргийн албанд шамдан боловсорч, Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдлыг хангах, эх орноо батлан хамгаалах болон улсын онц чухал объектыг хамгаалах хүндтэй бөгөөд амаргүй үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн эрхэм дайчид Та бүхнээр нутаг ус, аав, ээж, ахан дүүс тань бахархаж, хүндэтгэлтэйгээр угтан авна гэдэгт эргэлзэхгүй байна.” гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, сонирхуулав.

Эрхэм дайчид та бүгдийн эрэлхэг зориг, цог хийморь, үйлс бүхэн нь үргэлж дэлгэрч явах болтугай!

 

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠲᠤ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠯᠠᠯᠤᠭ᠎ᠠ

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠶᠢᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠘᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠠᠷᠯᠢᠭ᠂ ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠵᠠᠩᠵᠤᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ “ᠴᠡᠷᠢᢉ ᠬᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ”᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠻᠣᠮᠠᠨᠳ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ “ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠲᠤ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ” ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠲᠦ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠡᠷ ᠡᢉᠡᠯᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠲᠠᠲᠠᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠲᠠᠲᠠᠭᠳᠠᠨ ᠢᠷᠡᠵᠦ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠲᠤ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ ᠳᠤᠰᠤᠭᠰᠠᠨ ᠲᠦᠷᠦᢉᠦᠴᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠯᠳᠤᠭᠴᠢ ᠨᠠᠷᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠲᠤ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠯᠠᠯᠤᠭ᠎ᠠ᠃

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠲᠤ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠬᠠᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠥᠨᠦᠳᠦᠷ /᠒᠐᠒᠓᠂᠐᠕᠂᠐᠑/ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠐᠕ ᠳᠤᠭᠠᠷ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠶᠣᠰᠤᠯᠠᠯ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠣᠯᠪᠠ᠃

ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠥᠪ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠐᠕᠂ ᠘᠐᠕ ᠳᠤᠭᠠᠷ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ᠃

ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ᠂ ᠪᠷᠢᠭᠠᠳ᠋ ᠤᠨ ᢉᠧᠨᠧᠷᠠᠯ ᠷ᠃ᠴᠢᠩᢉᠢᠰ ᢈᠡᠯᠡᢉᠰᠡᠨ ᠦᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ: “ᠡᠵᠡᠨ ᠪᠣᠭᠳᠠ ᠴᠢᠩᢉᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠰᠢᢉᠲᠡᠨ᠂ ᢈᠡᠪᠲᠡᢉᠦᠯ ᠴᠡᠷᠢᢉ ᠡᠴᠡ ᠤᠯᠪᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠑᠐᠑ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠶᠢᠴᠢᠨ ᠵᠠᠮᠨᠠᠯ ᠲᠡᠦᢈᠡ ᠲᠡᠢ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ “ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ” ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠴᠢᠩ ᢈᠦᠰᠡᠯ ᠡᠷᠡᠮᠡᠯᠵᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᢈᠥᠲᠦᠯᠦᢉᠳᠡᠨ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠮᠡᠲᠦ ᠰᠠᠨᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

ᠰᠠᠶ᠋ᠢᠬᠠᠨ ᠯᠠ ᠲᠠ ᠪᠦᢈᠦᠨ ᠠᠪᠤ᠂ ᠡᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠲᠠᠩᢈᠢᠯ ᢈᠦᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠥᠨᠦᠳᠦᠷ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠪᠢᠯᠳᠠᠷ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠲᠠ ᠰᠠᠭᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠨᠢᠳᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠢ ᠣᠴᠢ ᢉᠢᠯᠠᠯᠵᠠᠵᠤ᠂ ᠨᠢᠭᠤᠷ ᠲᠤ ᠨᠢ ᠴᠣᠭ ᠵᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ ᢉᠡᠷᠡᠯᠲᠦᠨ ᠵᠢᠪᠬᠤᠭᠠᠵᠢᠵᠤ᠂ ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠤᠯᠠᠮ ᠶᠡᢈᠡ ᠪᠡᠷ ᠬᠠᠶᠢᠷᠠᠯᠠᠬᠤ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠲᠡᢉᠡᢉᠡᠵᠦ ᠵᠣᠭᠰᠤᠭ᠎ᠠ ᠡᠷᠡᠯᢈᠡᢉ ᠳᠠᠶᠢᠴᠢᠳ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃

“ᠪᠠᠶᠢᠯᠳᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠯᠠᠭᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢉᠧᠨᠧᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠥᠷᠳᠡᠰ ᠪᠤᠢ” ᢉᠡᠵᠦ ᠦᢉᠡ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠨᠳᠦ ᠲᠡᠢ ᠪᠥᢉᠡᠳ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠲᠠ ᠪᠦᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᢈᠦᠷᢉᠡᠵᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᢈᠦᠰᠡᠶ᠎ᠡ᠃

ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ ᢉᠡᢈᠦ ᠭᠠᠭᠴᠠᠬᠠᠨ ᠲᠠᠩᠭᠠᠷᠢᠭ ᠲᠠᠢ ᠡᠷ᠎ᠡ ᠴᠡᠷᠢᢉ ᠦᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠮᠳᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦ᠋ᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠡᢈᠡ ᠣᠷᠤᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠣᠨᠴᠠ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠣᠪᠶᠧᠻᠲ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᢈᠦᠨᠳᠦ ᠲᠡᠢ ᠪᠥᢉᠡᠳ ᠠᠮᠠᠷ ᠦ᠋ᢉᠡᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠲᠥᠷᠦ ᠲᠡᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠡᠷᢈᠢᠮ ᠳᠠᠶᠢᠴᠢᠳ ᠲᠠ ᠪᠦᢈᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠰᠤ᠂ ᠠᠪᠤ᠂ ᠡᠵᠢ᠂ ᠠᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠰ ᠲᠠᠨᠢ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠵᠤ᠂ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠯᠲᠡᠢ ᠪᠡᠷ ᠤᠭᠲᠤᠨ ᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᢉᠡᠳᠡᢉ ᠲᠦ ᠡᠷᠡᢉᠡᠯᠵᠡᢈᠦ ᠦ᠋ᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃” ᢉᠡᠳᠡᢉ ᠢ ᠣᠨᠴᠠᠯᠠᠯᠤᠭ᠎ᠠ᠃

ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ “ᠰᠦᠯᠳᠡ” ᠴᠢᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠷᠠᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠯᠴᠢᠳ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉᠴᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᠭᠯᠠᠯᠲᠠ ᠦᠵᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠤᠯᠪᠠ᠃

ᠡᠷᢈᠢᠮ ᠳᠠᠶᠢᠴᠢᠳ ᠲᠠ ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᠯᢈᠡᢉ ᠵᠣᠷᠢᠭ᠂ ᠴᠣᠭ ᢈᠡᠶᠢᠮᠣᠷᠢ᠂ ᠦᠢᠯᠡᠰ ᠪᠦᢈᠦᠨ ᠨᠢ ᠦᠷᢉᠦᠯᠵᠢ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠵᠦ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠪᠣᠯᠲᠤᠭᠠᠢ!

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
18
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
8
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
18
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
8
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
11
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
64
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
97
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
84
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
83
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
83
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
56
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
57
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос